С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Уулчид хойд хөршөөс гурван медаль хүртжээ
ОХУ-ын Эрхүү мужид мөсөнд авиралтын "Горы Байкала" олон улсын тэмцээн энэ сарын 5-6-нд болж манай баг тамирчид өндөр амжилт үзүүлэв.
Тэмцээний хурдны төрөлд Ч.Мандахбаяр алт, Д.Отгонхүү мөнгөн медаль хүртлээ. Харин техникийн төрөлд Д.Отгонхүү хүрэл медаль хүртсэн байна. Тэд үргэлжлүүлэн БНСУ-ын Чонсон хотод болох Дэлхийн цомын цуврал тэмцээнд өрсөлдөх юм.