С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Олуулаа цуглаж бууз хийсэн нэг хүнийг тусгаарласан тохиолдол Өвөрхангай аймаг гарчээ
Шинэ коронавирусийн халдвартай холбогдуулж Эрүүл мэндийн яамнаас нэг дор олноороо цуглахгүй байхыг анхаарууллаа. Учир нь, энэ сарын 8 буюу өнөөдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинэкоронавирусийн сэжигтэй нэг хүн тусгаарлагдсан байна. Тэрбээр нэгдүгээр сарын 30-нд шилийн гол аймгаас Эрээн-Замын- Үүд боомтоор дайрч ирсэн байна. Өнгөрсөн шөнө 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт Цагаан сарын бууз хийсэн өгүүлэмжтэй аж. Өвчтөний биеийн байдал дунд зэрэг, биеийн халуун 38.5 хэм, толгой өвдөх, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох, булчингаар өвдөх шинж тэмдэг илэрсэн. Хамт байсан хавьтлын 10 гаруй хүнд тандалт судалгаа хийж байна. Тиймээс нэг дор олноороо цуглахгүй байхыг анхааруулж байна.