НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Х.Цагаанбаатар тамирчдын зовлон бэрхшээлийг өгүүлсэн кино хийхээр болжээ
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын санаачлагаар “Токио-2020” олимпод оролцох Монголын шигшээ багийн тамирчдын тухай баримтат цуврал кино хийх талаар мэдээлэл хийлээ.
Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар “Амжилт өөд хамтдаа” уриан дор олимпод оролцох тамирчдаа дэмжих зорилгоор баримтат кино төсөл хийж байна. Уг баримтат киног “Green world” групптэй хамтран зохион байгуулахаар болоод байна. Кино нийт долоон төрлийн спортоор хийгдэх бөгөөд нэг анги 50-60 минут үргэлжилнэ. Долоон анги хийж байгаа шалтгаан нь миний хань долоо дахь олимпийн тэмцээндээ орох гэж байгаа учраас долоогийн тоог бэлгэшээж байгаа юм. Япон улсад зохиогдох олимпод Монгол Улсын баг тамирчид өндөр үзүүлэлт гаргах бүрэн боломжтой. Киногоор тамирчид амжилт үзүүлэхийн тулд ямар зовлон бэрхшээлийг туулж байж ард нь гардаг талаар харуулахыг зорино. Энэ төслийг санаачилж байгаагийн хувьд өөрийнхөө бүх санаа бодлыг энд тусгана” гэлээ.