Маргаашнаас агаарын болон төмөр замаар аль улсын иргэнийг нэвтрүүлэхгүй

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БНХАУ-аас явах, ирэх нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Засгийн газрын хуралдаанаар цаг үеийн асуудал хэлэцэж байна. Маргаашнаас Хятадаас ирэх, тийш явах галт тэрэг, нислэгүүдийг зогсоож байна. Тэнд байгаа иргэдээ эх орондоо ирэх маш их хугацаа өглөө. Хятадад байгаа үлдсэн иргэдээ чартер /тусгай захиалгат/ нислэг гаргаж өөрсдийн зардлаар нь авна. Энд ирээдхотоос зайтай газар тусгаарлана. Мөн тэрбээр "Өнөөдрөөс эхлээд Цагаан сартай холбоотой реклам, зар сурталчилгааг зогсоож байгаа" гэлээ. 

Харин ХХЕГ-ын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэтврүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж "Маргаашаас эхлэн БНХАУ ба Монгол Улс хооронд зорчдог агаарын тээвэр болон төмөр замаар зорчих хөдөлгөөнөөр аль ч улсын иргэнийг нэвтрүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гаргалаа. Монгол Улс 6,000 орчим иргэнээ авсан. Энэ өдрөөс хойш хилийн боомтуудаар нэвтрэх хөдөлгөөнийг бүрэн зогсоож байна. Өнөөдөр сүүлийн нислэг хийгдэнэ" гэв.