Я.Буянжаргал: Бөөгнөрч сууж хооллохыг хориглож байна

297 эмч, эмнэлгийн ажилтан иргэдтэй хамт тусгаарлалтад ороод ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээллийнхээ үеэр онцоллоо.


Өнөөдрийн байдлаар 2,057 иргэн тусгаарлан ажиглалтад байгаа аж. Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-аас орж ирсэн иргэдээс Орхонд 42, Сэлэнгэд 2 , Дархан-Уулд 4, Баян-Өлгийд 33 хүн, Дорнод аймагт мөн 18 хүнийг тусгаарлан ажиглалтад авчээ. Мөн нийт 297 эмч, эмнэлгийн ажилтад иргэдтэй хамт тусгаарлалтад ороод ажиллаж байгаа аж.

Энэ талаар тус яамны хэлтсийн дарга Я.Буянжаргал “Эмчилгээ, оношилгоо, тандалт судалгаандаа олон улсад ашиглагдаж буй арга техникүүдийг ашиглаад явж байгаа. Ерөнхийдөө бол эхээс урагт дамжих, ураг амьгүй болох, зулбах, төрөлтийн гажиг үүсэх зэрэг нь нотлогдоогүй байна. Тиймээс халдвартай эх амны хаалт зүүгээд, гараа ариутгаад хүүхдээ хөхүүлэхийг ДЭМБ-аас зөвлөж байгаа. Диализ эмчилгээнд орсон иргэд эмчилгээнийхээ дараа бөөгнөрч сууж хооллохыг хориглож байна. Дэлхий дахинд олон эмийн туршилт хийгдээд явж байгаа" гэдгийг хэллээ.