Тэдний дуртай "тоглоомын ордон"

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Н.Дунимыг урьсан юм.


Сониуч зантай тэрбээр шавраар ваар хийх, зураг зурах, шүр сувд хэлхэж зүүлт хийх, уран зангилаа болон хос, дээгээр зүүгээр хувцас нэхэх зэрэг олон зүйлийг туршсаар өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ олсон байна. Н.Дуним өдгөө бяцхан багачуудад зориулж, хүүхэлдэйн киноны гол дүрийн баатартай материалаар майхан хийж байна. Анхных нь загвар бүтэлгүйтсэн ч алдаагаа засч дахин сайжруулсан гэв.

Тэрбээр майхан хийх санаагаа интернэтээр хэсч яваад олжээ. “Мод л байвал чадах юм шиг санагдаад байлаа. Гэтэл аз болж нэг хүн мод хийж өгөхөөр болсон. Гадарыг нь өөрөө оёсноор бичил бизнес маань эхэлсэн” гэлээ. Майхан хийхэд хамгийн чухал анхаарах зүйл бол өнгө болон зохицол. Хүүхдүүд дотор нь орж толгодог учраас чанартай цэвэр даавуугаар хийдэг байна. Өмнө нь хоёр хүүхдэдээ импортоор орж ирсэн майхан авч өгч тоглуулж байсан учир туршлагатай. Тиймээс агаарын солилцоо, майхны доторх зайнд анхаарал хандуулжээ.

No description available.Ажлыг хийх тусам арга барилаа олж, сайжирдаг. Н.Дуним анх урт модыг ашиглан хийж байхад хүндрэл гардаг байжээ. Захиалагчид гэр рүүгээ авч явах үед асуудал үүсдэг байсан гэнэ. Тиймээс эвхдэг модтой хийдэг болжээ. Ингэснээр хүүхдүүд майханаа нүүлгэхээс гадна хураахад ч овор багатай авсаархан болсон нь хэрэглэгчдийн таашаалд нийцжээ.

Хүүхэд багачуудын “бяцхан гэр”- ийг бүтээхдээ аз жаргалтай байдаг гэж ярих бүсгүйн ажил материалдаа явахаас эхэлж, модны цех орсноор үргэлжлэнэ. Гэртээ ирээд эсгүүрээ гаргаж, индүүдэнэ. Үүний дараа үндсэн ажил болох оёдлоо хийнэ.  Гадараа оёж дуусаад  синтфоноо гудас, дэрэндээ хийж эцсийн байдлаар бэлэн болдог байна.  Нэг майхан хийхэд гурван хоногийг зарцуулдаг.

No description available.

Материалын дэлгүүрт ямар өнгөтэй цэвэр даавуу байгааг харгалзан үзэж, захиалга авна. Тэгэхээр  хүүхдэдээ зориулж цор ганц өнгөтэй майхан  хийлгэх боломжтой. Харин гудасны хувьд нимгэн, зузаан гэсэн сонголттой. Захиалагчид хүсвэл  туг, дарцаг, хаалганы гурвалжин цонхны тор, шал, зэргийг нэмэлтээр хийлгэдэг байна. 

Бичил бизнесээ өргөжүүлэх бодолтой ч алхам тутамд нь санүүгийн асуудал тулгардаг гэнэ. Гар урлалын бүтээл учир хийхэд цаг хугацаа их зарцуулдаг ч авдаг ашиг нь бага. Хувцас загварын салбарт ажилладаг мэргэжлийн найзууд нь Н.Дунимыг “Ашиг бараг олдоггүй юм байна” хэмээн шүүмжилдэг ч  хүүхэд баярлуулах хүслээр эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэж, өрхөөс үндэсний үйлдвэрлэгч болох зорилготой ажиллаж байна гэв.

 

дотор гэх мэтийн зураг байж болно