НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс шилжүүлж эхэлнэ
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг өнөөдрөөс олгож эхлэхээр болжээ. Засгийн газраас иргэдийн амьжиргааны төвшин, “Ковид-19” Цар тахлын нөлөөгөөр эдийн засагт үүссэн доголдлыг арилгах, өрхүүдийн орлогыг өсгөх зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмсэн. Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 6-нд танилцуулсан энэ шийдвэр долдугаар сарын 1-нийг хүртэл хүчинтэй.
Сонирхуулахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тог цахилгааны хөнгөлөлт, хүүхдийн мөнгө зэрэг асуудлууд бий. Үүнд эрсдэлийн үнэлгээ хийж байна. Цар тахлын нөлөө гүйцэд арилгахгүй бол энэ арга хэмжээгээ он дуустал үргэлжлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Гэхдээ энэ нь төсөв дээр асар их хэмжээний эрсдэл учруулж болзошгүй учраас бидний тооцож байгаагаар вакцинжуулалт хурдан явагдаж эдийн засаг сэргээд одоо байгаа нөхцөл байдлын үзүүлэлт сайжирвал асуудал өөр болно. Мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргах байх. Эдийн засаг сайжирвал мэдээж хөнгөлөлтүүдийг сунгахгүй” хэмээн Засгийн газрын 100 хоногийн тайлангийн үеэр хэлж байсан удаатай.