НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо
Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн манай улсаас гарах бүр “гарах-орох” зориулалтын визийг авч байсан нь гадаадын иргэдэд багагүй хүндрэл үүсгэж байсан. Тэгвэл Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “гарах-орох” зориулалтын визийг халж, Монгол Улсад албан болон хувийн хэргээр байнга оршин суугч хоёр болон олон удаагийн визтэй гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн хугацаандаа гараад буцаж ирэх тохиолдолд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо. Өөрөөр хэлбэл оршин суух зөвшөөрлийнхөө хугацаанд, дахин виз мэдүүлэх шаардлагагүйгээр оршин суух үнэмлэхээ үзүүлээд хилээр нэвтрэх боломжтой болж байна. Энэ нь гадаадын иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, иргэд, үйлчлүүлэгчдийн хүндрэл чирэгдлийг багасгахад чухал ач холбогдолтой юм.