Гурван агаарын хөлөгт нэгэн зэрэг шатахууны сумалгаа хийнэ

Хөшигийн хөндий дэх олон улсын "Чингис хаан” шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг нээж, ашиглалтад оруулснаар үйл ажиллагаагаа эхэлжээ. Байгууламж нь 1920 м урттай сумалгааны хос шугам гидрант системтэй, 6,400 тонн шатахууны багтаамжтай аж.

Нисэх буудлын шатахуун хангамжийн албаны тус байгууламж нь гурван агаарын хөлөгт нэгэн зэрэг үйлчилж, шатахууны сумалгаа хийх хүчин чадалтай юм. Зургаан ширхэг агаарын хөлгийн зогсоолд байрлах 14 ширхэг гидрантын хавхлагаас түлш түгээх зориулалтын диспенсэр автомашинаар хийдэг байна. Минутанд 1000 галлон буюу 3780 литр хүртэл шахна.