НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Монгол Улсын визийн үйлчилгээний хураамжийг шинэчилжээ
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Улсын тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай тогтоолыг Засгийн газраас шинэчлэн баталсан байна.
Тогтоолын хүрээнд гадаадын иргэнд үзүүлж буй үйлчилгээний хураамжийг нэмэгдүүлжээ. Монгол Улсын тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоосноор гадаадын улс орнуудын визийн хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ, валютын ханшийн зөрүү болон манай улсын дотоодын эрх зүйн орчин зэргээс шалтгаалан олон жилийн туршид үүсч буй үнийн хэт зөрүүтэй байдлыг арилгах, иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх нөхцөл бүрджээ. Эдгээр хураамж, үйлчилгээний хөлс нь Гадаадын иргэн, харьяатын газар, хилийн чанадад байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, хууль тогтоомжийн дагуу шинээр нээн ажиллуулах Монгол Улсын визийн төв болон Монгол Улсын цахим визийн системд нэгэн адил мөрдөгдөх юм байна.
Визийн үйлчилгээний хураамжийг шинэчилсэн тогтоолыг энэ сарын 16-наас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ.