"Андлалын өргөө"-г нурааж эхэллээ

Хэнтий аймгийн Батноров сум нь Их Эзэн Чингис хааны үнэнч анд жанжин Боорчийн өлгий нутаг гэгддэг. Энэхүү нутагт "Андлалын өргөө” цогцолборын ажлыг гурван жилийн өмнө барьж ашиглалтад оруулсан. Гэвч "Андлалын өргөө" цогцолбор цаашид баригдах боломжгүй болсон тул нурааж эхэлжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өгсөн мэдээллээр, тус бүтээн байгуулалтын зураг төслийг Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг агсан хийсэн байдаг. Тэрбээр таалал төгссөн учир гэр бүлийнх нь зүгээс уг бүтээн байгуулалтын гүйцэтгэл яг анх хийсэн зураг төсөлд хүрэхгүй гэж үзжээ. Иймд Д.Эрдэмбилэг агсны оюуны өмчийг нь ашиглуулахаас татгалзсан аж. Харин эдийн засагт учирсан хохирлыг нөхөж, бүтээн байгуулалтын явцад гарсан зардлыг төсөвт эргүүлэн төвлөрүүлэхэр ажлын хэсэг гаран ажиллаж эхэлсэн гэнэ.

Энэ талаар холбогдох газраас албан ёсны тайлбар мэдээллийг хийхээр болсон байна. Хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй уг төслийг санаачлагч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ.