С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Энх-Амгалан: МҮИС-иас уучлалт гуйхгүй. Харин шүүхэд өгч шийдүүлнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийх үеэрээ "Монголын Үндэсний Их Сургууль гэсэн нэрээ буцааж авна. Энэ бол луйвар. Энэ нь хоёр үндэслэлтэй. Эхнийх нь Mongolian National University гэдгээр хайхад олон улс дахь манай улсын эрэмбийг хойш нь татаж байгаа юм. Мөн хөдөө орон нутгаас ирж буй оюутан Монгол Улсын Их сургуультай андуурч төөрөгдөх тохиодлол үүссэн. Тиймээс энэхүү нэрээ бид буцааж авна. Энэ бол Монголын өмч, ард түмний өмч юм. Түүнчлэн УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуулиар "Монголын Үндэсний..." гэх тодотголыг хориглоно" гэдгийг мэдэгдэж байв. Үүнтэй холбоотойгоор МҮИС-ийн удирдлагууд сайд Л.Энх-Амгаланг шүүхэд өгч буйгаа илэрхийлсэн юм.
Үүнтэй холбогдуулж, Л.Энх-Амгалан сайд өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр монгол түмний өмч. Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй” гэжээ.