НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Ц.Туваан: Хурал болоогүй, намайг хөөгөөгүй
УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнчлэлээс хасч, дөрвөн жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан талаар Бүлгийн дарга Д.Ганбат мэдэгдсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Чуулган дээр байж байгаад хэвлэлээс мэдээлэл авлаа. Гайхаад л байж байна. Хөөлөө, хөөлөө гээд одоо хэд ч хөөгдчихөв. Би бол намдаа байгаа. Бүлэг ажиллаад жил гаруй болж байна. Бүлгийн үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалтын асуудлыг АН-ын бүлгийн хуралдаан дээр ярьсан. Нөхөн сонгууль нэмэлт санал хураалтаар шийдэгдэх болсон учраас бүлгийн даргын асуудлыг долоо хоногоор хойшлуулсан. Үүнтэй холбоотой байх гэж бодож байна. Би АН-аас сонгогдсон гишүүн, намдаа байгаа. Олон удаа хөөгдөж байна. Манай намын дүрмээр гишүүнийг хөөвөл Үндсэн дүрмийн хурлаар шийдвэр гаргадаг. Би сая Үндсэн дүрмийн хорооны даргатай ярьсан. Хурал болоогүй, намайг хөөгөөгүй гэсэн. Намайг хөөгөөд байгаа талд би байхгүй. Тэдний бүртгэлд байхгүй. Байхгүй хүнийг татаж авчраад хөөлөө гээд байх юм. Энэ шийдвэрийг гурав, дөрөв дэх удаагаа сонсож байна. Байхгүй газраасаа хөөгдөж байгаагаа гайхаж байна” гэлээ.