НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
С.Эрдэнэ: Х.Баттулгын нөлөөний гишүүд гарын үсэг зуруулахгүй байна
УИХ-ын нөхөн сонгуульд нэгдэн оролцсон ч АН-ын дотоод зөрчил үргэлжилсээр байна. УИХ дахь намын бүлгийн дарга Д.Ганбат Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Ц.Туваан нарын гишүүдийг шийдвэр гаргах төвшинд оролцуулах шаардлагагүй гэдгийг мэдэгдсэн. Тэгвэл тус намын дарга асан С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "АН-ын Үндсэн дүрмийн хороо өнгөрсөн наймдугаар сард Ц.Тувааныг намаас хөөх шийдвэр гаргахдаа УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ж.Батсуурь нар сануулах арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Өнөөдөр АН-ын удирдлагын баг хуралдаж, Б.Бейсен, Ж.Батсуурь нар нь АН-д байх ёстой юу, үгүй юү гэдгийг хэлэлцэнэ. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөлөөнд байдаг АН-ын бүлгийн зарим гишүүд өнөөдөр бусад гишүүдээ Засгийн газарт хариуцлага тооцох асуудалд гарын үсэг зуруулахгүй байх, Бүлгийн даргын албан тушаалыг булааж авах оролдлого хийж байгаа" гэлээ.