1000 тэмээний эзэн

Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм багийн малчин Т.Энхмаа өрхийн үйлдвэрлэл эрхлээд 10 жил болжээ. Сумынхаа сургуульд суралцаж, илгээлтийн эзнээр хөдөө гарч нутгийнхаа залуутай ханилж, дөрвөн хүүхдийн аав, ээж болсноор тэндээ суурьшиж байна.

Түүний бага нас малчны хотонд өсч, чулуун тоглоомоор тоглож өссөн нь өдгөө таван хошуу мал тэр дундаа тэмээн тоглоом голчлон урлах зам руу хөтөлсөн хэмээн хуучлах Т.Энхмаа хожуу отгон охиноо төрүүлжээ. Хамт тоглох хүүхэдгүй ганцаараа өсч байгаа бяцхан үрийнхээ сонирхлыг  татахуйц тоглоом урлаж өгсөн нь унадаг дугуйтай тэмээн тоглоом байв.

Хөдөө амьдарч байгаа учир гарын доорх материалаа ашиглах сонголттой нүүр тулав. Тоглоом хийхэд хэрэглэгдэх түүхий эд авахаар аймаг, хотыг зорих боломж байхгүй. Тэмээний ноосоо ээрч, өөрөө зохион бүтээсэн механик тоног төхөөрөмжөөрөө сүлжиж эхлэв. Долоо хоногийн турш хийж, хүүхдийн тоглож байсан хуучин машины дугуйг ашигласнаар анхны бүтээл төржээ.

Тэмээн тоглоомынхоо загварыг 2002 онд анх гаргажээ. Түүнээс хойш ойр тойрныхоо хүмүүсийн хүүхдэд хийж өгч бэлэглэж эхэлсэн байна. Ийн явсаар 2011 оноос албан ёсоор өрхийн үйлдвэрлэл эрхэлж, оюуны өмчөөр патентжуулснаар арван жилийг ардаа үджээ. “Нутгийнхан маань их сайхнаар хүлээж авсан. Яг л тэмээ шиг ямар хөөрхөн юм бэ” гэж өхөөрдөөд. Өрх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж ажиллана гээд төр засгаас яриад байхаар нь мал маллахын хажуугаар хийе гэж бодсон. Нүүдэлчин ахуй соёлыг таниулахын зэрэгцээ орлого олох боломжтойг олж харсан юм” гэсэн юм.

1 хүн гэх мэтийн зураг байж болноАнх тэмээний ноосоор хийж эхэлсэн ч хүүхэд тоглоход ширүүн санагдсан учраас хиймэл үсийг сонгосон байна. Тэмээ хийдэг маш олон урлаачид байдаг ч Т.Энхмаагийн бүтээл онцгойрох олон давуу талтай.

Унадаг дугуйтай, өнгийг нь аваад угаах боломжтой. Дотор талдаа модон рамтай. Хонины ноосыг чихдэг гэнэ. Тэмээнд байх бүхий л шинж тэмдгийг агуулсан нь ахуй соёлыг тоглоомоороо дамжуулж үр хүүхдэдээ хүргэх туйлын хүсэлтэй гэдгээ хэлж байлаа.  Сүүл, бөх, чих, толгой , нүд, ам, хамар, чихийг тэмээнийх шиг хийнэ.

Тэмээн тоглоомыг хийхэд олон шат дамжлага дамжиж бүтнэ. Эхний хэдэн жил бүгдийг ганцаараа гардан хариуцаж хийгээд гурван хоногт нэг тэмээ хийдэг байжээ. Модон рамаа хийхээс ажил нь эхэлж, ноосоо угааж, сэгсэрч, ариутгана. Дотор болон гадна талыг оёно. Үндсэн өнгөө оёж, тохом, ногтоо хийснээр ажил үргэлжилнэ. Дугуйгаа угсарч, логогоо хадсанаар тоглоом эзэндээ очиход бэлэн болно. Мал маллахын хажуугаар хийдэг учраас хугацаа их шаардана. Тиймээс өөрийн ажлыг хөнгөвчилж, өрөөл бусдад орлого олох боломжийг хангах шийдвэр гаргажээ. Тохом, ногтоо бусдаар хийлгэж, гадна, дотор талын материалаа хүнд хөлсийг нь өгч оёулснаар өөрөө үндсэн эх биеийн угсарч эцсийн шатны бүх ажлыг хариуцуулан хийлгэдэг болсноос хойш ажлаа хөнгөвчилж чадсан байна. “Зарим бэлдэцээ хүмүүсээр хийлгэж байгаа болохоор бүтэх хугацаа нь хүртэл боломжийн. Үндсэн рам модоо өөрөө хийнэ. Ажиллагаа маш их. Таван хошуу малаа хийе гээд морь хийж үзсэн. Тэмээнээсээ их ажиллагаатай санагдсан” гэсэн юм.

1 хүн гэх мэтийн зураг байж болноТ.Энхмаа 100 хувийн захиалгаар хийнэ. Захиалагчтайгаа харилцан ярилцаж, хүссэн загварын гаргаж өгөхөөс гадна хүүхдийн нас, өндөрт тохируулж урлана. Олон тооны хугацаа заасан захиалгыг гүйцэтгэх ямар ч боломжгүй гэдгээ учирлаж байсан.

Тэмээний үнэ хүүхдийн наснаас шалтгаалж харилцан адилгүй. 1-2 настай хүүхдийнх 160 мянган төгрөгийн үнэлгээтэй.  Улаанбаатараас холбогдож захиалга өгвөл аймгийнхаа төвөөс унаанд дайна.

Хүүхэд баярлуулах хамгийн сайхан ажил гэдэг. Бяцхан үрсэд зориулж хийхдээ сайн сайхан бүхнийг ерөөж хийнэ. Хүүхдүүд ч тэмээгээ тэсэн ядан хүлээнэ.  “Унтаад сэрэхэд миний тэмээ ирнэ биздээ. Унаад явна” гэж ээж, ааваасаа асуудаг гэнэ. Түүний хийсэн тэмээнээс гадна таван хошуу мал, ишиг хурга орон нутгийнхан цэцэрлэгт байдаг. Хүүхдүүдийн хамгийн хайртай хүсэн хүлээсэн тоглоомын нэг болжээ.

Тэмээн тоглоомын эзэн Т.Энхмаа 50 гаруй насны босго давжээ. Өөрийн бүтээлийг өвлүүлэн үлдээх туйлын хүсэл тээсэн тул малаа нутагтаа үлдээгээд аймгийн төв эсвэл Улаанбаатарыг бараадаж, хүмүүст зааж сургах зорилго тавьсан байна. “Хүүхдүүд маань бүгд гарын уртай. Өөрсдийнхөө бүтээлийг туурвиж байгаа. Гэхдээ миний тэмээн тоглоомыг үргэлжлүүлэх сонирхолгүй. Тиймээс би хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд сонирхсон хүмүүст нь хэрхэн хийх аргачлалын зааж өгөхийг бодож байна. Ирэх жилийн хавраас зааж эхлэх төлөвлөөгөөтэй байна. Насанд хүрсэн хүн унах боломжтой эсвэл үзвэр, үзэсгэлэнд зориулсан том тэмээ хүртэл хийдэг. Миний бүтээл Австрали, АНУ, Швейцарь улс руу гарсан ” гэснээр бидний ярилцлага өндөрлөв.

С.Ичинхорлоо

Захиалга өгөхийг хүсвэл https://www.facebook.com/MongolCamel/photos/?ref=page_internal пэйжээр болон 98310210 утсаар холбогдорой. 

 3 хүн гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.3 хүн гэх мэтийн зураг байж болноЗургийн тодорхойлолт алга байна.

 

Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.1 хүн гэх мэтийн зураг байж болно