С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
ЭМЯ-ны албан тушаалтны ёс зүйтэй холбоотой гомдлыг шалгажээ
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн яамны 2021 оны худалдан авах ажиллагаанд дүн шинжилгээ хийжээ.
Мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцаж зөвлөмж хүргүүлэх, албан тушаалтны ёс зүй, хүнд сурталтай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлыг шалган шийдвэрлэж, авлига үүсгэх нөхцөл боломжийг бий болгож болзошгүй зохицуулалт дүрэм, журмуудад туссан эсэхийг хянав.
Тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь хоёрдугаар сарын 14-18-ны өдрүүдэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах долоон удаагийн сургалтад нийт 1,316 албан тушаалтныг хамруулсан байна.