С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Концесс эзэмших эрхээс нь хүч хэрэглэж татгалзуулжээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаарх мэдээллийг хийх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нэгэн ноцтой гэмт хэргийн тухай мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулагч, концесс эзэмшигч иргэний автомашинд хоёр хүн сууж айлган сүрдүүлсэн хэрэг гарсан тухай мэдээлэл байгаа юм. Хэрэг гарах үед тухайн иргэнийг Улаанбаатар хотын зах руу аваачин зодож, концесс эзэмших эрхээсээ татгалзахыг шаарджээ.
Сайд Х.Нямбаатарын хэлснээр "Хэрэг өнгөрөгч 2021 онд гарсан. Тухайн хүний эрх чөлөөнд нь халдаж зодсон. Концесс эзэмших эрхээсээ татгалзахыг шаардаж гарын үсэг зуруулсан байсан. Тус бичгийг Төрийн ордны шуудангаар концесстой холбоотой байгууллага руу илгээсэн. Энэ хэргийг шалгаж байна. Одоо прокурорын байгууллага хэргийг шалгаж байгаа бөгөөд шүүх рүү шилжих шатандаа явж байгаа. Тус хэрэгт гаднын иргэд бас давхар холбогдон шалгагдаж байна” гэсэн юм.