С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Батцэцэг: Найман иргэнээ Польш улсад авчраад байна
Украинд байгаа монгол иргэдийг татан авч байгаа талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Варшав дахь Элчин сайдын яамны ажилтнууд Польш-Украины хилийн зурвасаас 1, Польшийн хил дээр ирсэн гурав нийт дөрвөн иргэнээ авлаа. Өчигдөр орж ирсэн 4, өнөөдөр орж ирсэн 4, нийт найман иргэнээ одоогийн байдлаар Польш улсад авчраад байна.
Киев хотоос 13 монгол иргэн Украины хил рүү явж байгаа. Эдгээр иргэдээ авахаар Будапешт, Прагад суугаа ЭСЯ-ны ажилтнууд мөн хил дээр ирсэн болно" гэв.