С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хуралдаан боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хуралдаан боллоо. Энэ оны анхны хуралдаанаар өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан, 2022 оны ажлын төлөвлөгөөний төсөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар энэ оноос хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд шийдвэрлүүлэх шаардлагатай 35 асуудал, цөм технологийн 6 төслийн саналыг ярилцлаа. Мөн Биокомбинат ТӨХХК-иас ирүүлсэн Шүлхийн вакцины үйлдвэрлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар 2022 оноос хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд шийдвэрлүүлэх шаардлагатай 19 асуудал, цөм технологийн 2 төслийн саналыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Манай яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн үе үеийн бүрэлдэхүүнд тухайн цаг хугацаандаа тэргүүлэгч, түүчээ болсон эрдэмтэн судлаачид багтаж, салбарын бодлогын залгамж халаа, цаашдын шинжлэх ухаанч төлөвлөлтийг хийхэд мэдлэг, туршлага, оюуны чадамжаа дайчлан ажилласаар байна. Өдгөө ч энэ залгамж хэвээр байгаа нь бидний бахархал юм.