С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Лондончууд Трамын айлчлалыг эсэргүүцэж жагсана
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Их Британид хийх төрийн айлчлалыг эсэргүүцсэн 250 мянган хүн Лондоны гудамжинд жагсах гэнэ. Лондончууд томоохон эсэргүүцлийн ажиллагаа явуулахаар төлөвлөсөн нь Америкийн удирдагчийг айлчлалынхаа хөтөлбөрийг дахин харахад хүргэсэн гэж “The Sunday Times” сонинд мэдээлжээ.
Тус сонинд мэдээлснээр, Трамп Трафальгарын талбайгаас Букингемын ордон хүрдэг Мэлл гудамжаар Их Британийн хатан хаан II Елизаветагийн хамт алтадмал сүйх тэргээр явахгүй байна. Энэ нь Их Британид төрийн айлчлал хийж буй дээд албан тушаалтнуудын айлчлалын хөтөлбөрийн энгийн нэг хэсэг боловч Трамп татгалзахаар шийджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Лондон хотоор ерөнхийлөгчийн нисдэг тэргээр эсвэл хуягт лимузин машинаараа явах төлөвтэй байгаа бол Их Британийн хатан хаан түүнийг тус улсын тэнгисийн цэргийн байгууллагын өмнөх сургуулийн талбайд бус шууд Букингемийн ордонд угтан авах юм байна.