С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Захидал харилцааны эрхээ хасуулсан Э.Бат-Үүл өлсгөлөн зарлалаа
Улсын баатар, хотын дарга асан Э.Бат-Үүл анхан шатны шүүхээс хорих ял сонсож, ялаа эдэлж буй. Тэд давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд шүүх хурлын тов гараагүй байна. Түүний бичсэн Украйны талаарх нийтлэлийн дараа хорих 409-р ангийн удирдлага Э.Бат-Үүлийн захидал харилцааны эрхийг нь хасчээ.
Тиймээс Э.Бат-Үүл үүнийг эсэргүүцэж, өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байсан юм. Хорих газрын удирдлага болон прокурорын байгууллагаас Э.Бат-Үүлийн хууль ёсны эрхийг хассан, хавчин гадуурхсан үйлдлийг удаа дараа гаргаж байгаа тул ийнм үйлдэл хийх гэж байгаа талаар өмгөөлөгч А.Пүрэвдулам мэдээлж байв. Тэгвэл Э.Бат-үүл өнөөдрөөс өлсгөлөнгөө эхлүүлжээ.