С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Баасандорж: 2002 оноороо байгаад байж болохгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ. Энэ үеэр МХЕГ-ын газрын дарга Б.Баасандорж гишүүдийн асуултад хариулсан юм.
Тэрбээр "2002 онд Мэргэжлийн хяналтын тухай хуулийг баталсан. Хуульд заасан төрийн хяналт шалгалт гэдэг нэрээс эхэлж засах нь зүйтэй. Хяналт, шалгалтыг хамтад нь ойлгодог. Олон улсад хяналт, шалгалт нь тусдаа явдаг. Манай байгууллагад асуудал байгаа. Монголд 800 гаруй хууль үйлчилж байна. Үүнээс 113 хууль нь МХЕГ-т хамаардаг. Дахиад 200 гаруй хуульд хяналт шалгалтыг хийнэ шүү гээд давхардаж олгодог. Эрсдэл багатай мэргэжлийн хяналтыг мэргэжлийн холбоодод нь өгөх ёстой. Олон улсын жишиг ч ийм байдаг. Манай байцаагч нар мэргэших ёстой. 2002 оноороо байгаад байж болохгүй. Тухайлбал, Хог хаягдлын тухай хуулийн тогтоомжийн хэрэгжилтэд бүх шатны Засаг дарга, цагдаа, хог хаягдлын байцаагч, МХЕГ хяналт тавьж байна. Кино урлагийг дэмжих хууль дээр мөн адил Соёлын яам, Соёлын газар,зөвлөл, МХЕГ хяналт тавих үүрэгтэй. Эдгээрийг мэргэжлийн холбоод нь хийх боломжтой. Үе шаттайгаар хууль эрхзүйн орчныг зөв болгож, алба хаагчдыг мэргэшүүлэхгүй бол одоо үнэхээр хүнд байна. Авлига албан тушаалын хэрэгт орооцолдож байгаа байцаагч нар байгаа. Гэхдээ үнэнчээр ажиллаж байгаа МХЕГ-ын байцаагч нар ч мөн бий" гэлээ.