С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
ШЕЗ: Есөн жилийн турш шийдэгдээгүй 13 шүүгчийн асуудлыг шийдлээ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатар "Шүүхийн ерөнхий зөвлөл нь Үндсэн хуульд зааснаар шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангаж ажиллах чиг үүрэгтэй. Энэ хүрээнд есөн жилийн турш шийдэгдээгүй 13 шүүгчийн асуудлыг шийдлээ. Үндсэн хуулийн цэц, шат шатны шүүх, Ерөнхийлөгч, УИХ, Байнгын хороо, Хуульчдын холбоо зэрэгт хандаад шийдүүлж чадаагүй асуудлыг эцэслэсэн.
Хохирсон шүүгч нарыг томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Эдгээр шүүгчийг өмнө нь түдгэлзүүлсэн зүйл огт байхгүй, зарлиг нь гараагүй алга болсон. Бодитоор тогтоогдсон зүйл байгаагүй. 2013 онд Шүүх байгуулах тухай хууль гарч, шүүгч нарыг тараан томилсон. Ингээд энэ 13 шүүгчийг томилохгүй үлдээсэн. Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дүгнэлт гарч, 2013 оны Шүүх байгуулах тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон" гэв.