С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Х.Нямбаатар: Газартай холбоотой үйлчилгээг заавал биеэр очиж үйлчлүүлэх шаардлагагүй
Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Шударга ёсыг эрхэмлэе” нийслэлийн зөвлөгөөний үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар бүх үйлчилгээг цахимжуулахад анхаарахаа мэдэгджээ.
Тэрбээр “Тавдугаар сарын 1-нээс Цахим хөгжлийн багц хууль хэрэгжиж эхэлнэ. Тус хууль хэрэгжсэнээр 16 насанд хүрсэн иргэн бүр тоон гарын үсэгтэй болно. Ингэснээр иргэд төрд байгаа өөрийн мэдээллийг цахим гарын үсгээр баталгаажуулж, цахимаар авч болно. Тухайлбал, улсын бүртгэлийн байгууллага 126 багц үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Нэг үйлчилгээ нь дотроо 3-4 задарч байгаа. Эдгээр багц үйлчилгээнээс улсын бүртгэлийн байгууллага дээр дөрвөн төрлийн үйлчилгээг биеэр очиж авна. Үүнд хурууны шинэчилсэн хээний бүртгэл, Монгол Улсын иргэний харьяаллаас гарах, эсвэл орж байгаа тохиолдолд, хоригтой холбоотой гэх мэт үйлчилгээнүүд орж байгаа. Газартай холбоотой үйлчилгээг заавал биеэр очиж үйлчлүүлэх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, төрийн бүх үйлчилгээг цахимжуулахад анхаарна. Нийслэлтэй холбоотой хамгийн их авлига яригддаг салбар бол барилгыг улсын комисс хүлээж авахтай холбоотой асуудал байна. Иймд барилгын комисстой холбоотой эхнээс нь төгсгөл хүртэл бүх үйлчилгээг цахимжуулъя гэж байгаа” хэмээн ярилаа.