С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“Хааны эрэлд-2019”-д АНУ-аас 220 Монголоос 900 гаруй алба хаагч оролцоно
"Хааны эрэлд- 2019" сургуулилалтад Монгол Улсын Зэвсэгт хүчин болон АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Командлалын зүгээс оролцохоо мэдэгджээ. "Хааны эрэлд" олон улсын сургуулилалтыг АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Командлалын хамтарсан дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зэвсэгт хүчин жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвныг сурталчлах уг хамтарсан сургуулилт нь энэ онд 17 дахь жилдээ явагдах гэж байна. Энэ удаагийн "Хааны эрэлд" сургуулилалтад АНУ-аас ойролцоогоор 220, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 900 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэж байна. Энэ жил Монгол Улсын Зэвсэгт хүчнээс цэргийн хүчнээ сургуулилалтад оролцуулах урилгыг Австрали, Балба, Бангладеш, Бенин, БНХАУ, БНСУ, Вьетнам, Замби, ИБУИНВУ, Израиль, Индонез, Иордан, Камбож, Канад, Катар, Малайз, Молдав, Перу, Руанда, Сингапур, Того, Уругуай, Фижи, Филиппин, Хорват, Шинэ Зеланд, Шри-Ланка, Эль-Сальвадор, Япон зэрэг оронд явуулжээ.