Сайханы хөтөлд 70 метр урттай шилэн гүүр барьж эхэлжээ

Сэлэнгэ аймгийн Сайханы хөтөлд зам засвар, шилэн гүүрний ажлыг хийж байгаа. Үүнтэй холбогдуулан энэ сарын 10-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар замыг хаасан байна.

Найман км хатуу хучилттай засмал зам шинээр тавьж, Сайханы хөтлийн хоёр өндөр хавцал дээгүүр 70 метр урттай , 30 метрийн өндөр шилэн тавцантай гүүр барих бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Засвар хийж байгаа учираас Сайханы хөтөл тийш түр хугацаагаар зорчихгүй байхыг Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ Үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас анхааруулсан байна.