С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
А.Ганбаатарыг Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр улираажээ
Монголын Хөлбөмбөгийн Холбооны шийдвэр гаргах дээд байгууллага Их Хурал энэ сарын 19-нд хуралдаж, 2019 оны ээлжит сонгуулийн үр дүн зарлагдлаа. VIII ээлжит сонгуульт их хуралын эхэнд 2018 оны төдийгүй 2015-2019 оны хоорондох ажлын тайлан, санхүүгийн тайланг танилцуулан, ирэх жилд хийх ажлын төлөвлөгөөг батлууллаа.
Азийн Хөлбөмбөгийн Холбооны Гадаад харилцааны захирал Рави Кумар урилгаар оролцон, АХБХ-ны Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилсан. Мөн ДАШТ-ий урьдчилсан шатны эхний давааг амжилттай давсан үндэсний шигшээ багийнханг Их хуралд урилгаар оролцуулж, түүхэн амжилт үзүүлсэн явдалд баяр хүргэлээ. Их хуралын дараа сонгуулийн үйл явц эхэлж 2019-2023 оныг хүртэл МХБХ-г удирдах Ерөнхийлөгч хийгээд Дэд Ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүдийг сонгосон юм.
Холбооны Ерөнхийлөгчөөр А.Ганбаатар улиран сонгогдож “Улаанбаатар сити” клубийн эзэн Г.Дашням эрэгтэй Дэд Ерөнхийлөгч боллоо. МХБХ-ны түүхэн дэх анхны эмэгтэй Дэд Ерөнхийлөгчийн төлөө Ж.Хишигжаргал, Х.Аззжаргал нар өрсөлдөхөд “ДМЮ” клубийн зөвлөлийн гишүүн Х.Азжаргал сонгогдлоо.
Харин МХБХ-ны Зөвлөлийн гишүүдээр Г.Энхцэцэг, М.Болд, Б.Болдбаатар, М.Амарбаясгалан, Б.Батзаяа, Э.Өлзийбаяр, Б.Батсайхан, Б.Билгүүн, Б.Гантиг, Б.Гансүх нар сонгогдсоныг бид албан ёсны хуудсаараа мэдээлсэн билээ. Мөн МХБХ-ны Зөвлөл дэх орон нутгийн төлөөлөгчөөр С.Жаргалсайхан, МХБХ-ны Зөвлөл дэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөгчөөр М.Баярмагнай нар тус тус сонгогдлоо.