ЭХЭМҮТ-д 6050 грамм охин мэндэлжээ

ЭХЭМҮТ-д өчигдөр 6050 грамм охин төрж, манай улсын хамгийн том хүүхэд хэмээн нэрлэгдсэн байна. Энэ талаар эмч нараас тодруулахад “6050 грамм жинтэй хүүхэд өмнө нь төрж байгаагүй. Шинэ рекорд. Эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа” гэв. Өнгөрсөн гуравдугаар сарын 25-ны өдөр ЭХЭМҮТ-д 5750 грамм жинтэй хүү мэндэлж, манай улсын хамгийн том хүүхдээр нэрлэгдэж байжээ. Тэгвэл хамгийн том хүүхэд гэж нэрийдэж байгаа бяцхан охины биеийн байдал сайн байгаа гэнэ. Монголын үрс маш олон болох болтугай.