С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Мөнгө зарцуулаад гарчихсан нэр дэвшигч мөнгөө олохын тулд иргэдийн төлөө биш хувийн бизнесээ дэмжихийн төлөө ажиллана. Томоохон компаниуд, хүмүүсээс хандив аваад нэр дэвшсэн хүн хандивлагчдынхаа төлөө ажиллах, тэр хүмүүсийн гар хөл болох явдал гарч байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, хоёр улс хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Америкийн Нэгдсэн улсын иргэн Мирна Анн Адкинсийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 11 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллав. Өмнөговь аймгийн хувьд 2019 оныг “Соёлыг дэмжих жил” болгон зарлаж, салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд анхаарч, ахиц дэвшил гаргаж чадсанд БСШУС-ын сайд талархал илэрхийлж, амжилт хүслээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Багшийн хөгжлийн ордон, орон нутгийн санхүүжилтээр Хөгжимт жүжгийн театр, Аймгийн музейн шинэ барилга зэрэг соёл, боловсролын томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлжээ. Эдгээр барилгууд 2020 онд ашиглалтад орсноор говь нутгийнханд үзүүлэх нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж мэдэгдэхүйц нэмэгдэх юм. “Соёлыг дэмжих жил”-ийн хүрээнд тус аймгийн 14 сум шинэ унаатай болсон байна.
Зөвлөлийн хурлаар 2020 оны төсвийн талаар хэлэлцсэн. Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийх гэж байна. Энэ төсөв сонгууль чиглэлсэн, улс төржсөн, МАН-ын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх гэсэн, тооцоололгүй төсөв болсон. Тиймээс АН-аас УИХ-д 2020 оны төсвийн тухай дүгнэлтээ хүргүүлнэ.
Дархан хотод баригдаж буй Арьс шир боловсруулах үйлдвэр, аялал жуулчлалын бодлого зэрэг тодорхой төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхдээ Итали улсын менежмент, технологийг нутагшуулах асуудлаар талууд дэлгэрэнгүй ярилцлаа.
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Орон сууцны тагтнаас унах гэж байсан хүүг аварсан иргэнийг Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр "Шударга журам" медалиар шагналаа. Болсон үйл явдлыг сануулбал, Энэ сарын 5-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд есөн давхрын тагтнаас гурван настай хүүхэд дүүжлэгдэн, унах гэж байсныг тэрбээр аварсан тухай мдээллийг Eagle ТВ хүргэж байсан юм.
Өнгөрсөн бямба гаригт Ховд аймгийн ДЦС-ын даргыг хутга тулган барьцаалсан хэрэг гарсан байна. Хэргийг тоддруулбал, өглөө 08.00 цагийн үед Ховд аймгийн ДЦС-ын дарга Сурмаажавыг барьцаалж, хоёр удаа хутгалан машинаараа авч зугтжээ. Хүн барьцаалж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан этгээдүүдийг Ховд аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан Завхан аймгийн Сонгино сумаас баривчилсан байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Ховд аймаг дахь цагдаагийн алба хаагч нар Завханы Сонгино суманд ажиллан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Барьцаалсан иргэнийг эмнэлэгт хүргэсэн” гэлээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг бямба гарагт Баянхонгор аймагт ажиллаж, хөгжимт драмын театрт уулзалт хийлээ. Салбарын сайд энэ онд 21 аймаг, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд хүрч ажиллахыг зорьсон бөгөөд аймгуудын 15 дахь нь Баянхонгор байв. Уулзалтаар боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2019 оны гурван зорилтын хэрэгжүүлэлтийг танилцуулж, нийгмийн гэрэл гэгээ болсон дөрвөн том салбарын уялдаа холбоог хангаж, сэтгэл гаргаж хариуцлагатай ажиллахыг үүрэг чиглэл болголоо. Уулзалтад оролцогчдын асуултад хариулахын зэрэгцээ Баянхонгор аймгийн хэмжээний 43 цэцэрлэгийг компьютержуулах, 4 дүгээр цэцэрлэгийн засвар, 11 дүгээр цэцэрлэгийн гал тогооны зарим тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхөө илэрхийлэв. Томилолтын хүрээнд салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний явцтай, тухайлбал, Баянхонгор хотод баригдаж буй 960 хүүхдийн суудал бүхий 5 дугаар сургууль, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын дунд сургуулийн шинэ барилгын ажилд тулгамдаад буй асуудалтай танилцав.