Алганд багтсан ТӨР #4: Мартагдсан “галын хайч”

Зөвхөн Налайх-Тэрэлжийн товчоогоор дамжин өнгөрсний төлбөрт 600 сая төгрөгийг хайч сунган хураадаг байсан тухай мөнгөн дүн бий. Хэчнээн машин нэвтрээд, хэдээс нь төлбөр, хураамжийг яс авч, хэдийг нь төлбөр хураагч өөрөө “цавчдаг” байсныг хэлж мэдэхгүй.

Алганд багтсан ТӨР #3: Айдгаа авдартаа хийх цаг айсуй!

Нэг үгээр шуурганд уруудсан малынхаа араас явсан малчид төөрөхгүй, хүүхдүүд алга болохгүй. Алба хаагчдад мэдээлэл ирсэн даруйд цаг, минут, секундын нарийвчлалтай байршлыг нь тогтооно. Аливаа эрсдэл орох, амь насаа алдахаас урьдчилан сэргийлнэ. Айл бүхэн, аав, ээж болгон элэг бүтэн ямар нэгэн айдасгүй амьдрах боломж бий болно.

Алганд багтсан ТӨР #2: Монгол Улс 3.5 сая “байцаагч”-тай болов

Хаана нууц байна, тэнд авлига бий гэж үг байдаг. Үүн шиг 30 гаруй жилийн турш нээлттэй хэрнээ хаалттай, хамгийн хаалттай явж ирсэн гажгаас Төр өөрийн санаачилгаар татгалзаж, салбарын яамаараа дамжуулж, ажил хэрэг болгосон нь өнгөрсөн хугацаанд гарч байгаагүй ололт.

Алганд багтсан ТӨР #1: Өөртөө эмч болдог “үйлчилгээ” ард хоцрох нь

“И Монголиа” платформын “ЭРҮҮЛ МЭНД ЦЭС”-нд “ЭМИЙН ЖОР” үйлчилгээг нэвтрүүлснээр ийм байдлыг халж байна. Иргэн ч эмчийн бичиж өгсөн жорыг бариад эмийн санчийг царайчлахгүй нь. Гар утас байхад л энэ бүх асуудлаа шийдэх нь. Ямар орц, найруулга, үйлчилгээтэй эмийг хэдий хугацаанд хэрхэн хэрэглэхээ ч мэддэг болох нь. Үүнийгээ дагаад иргэдийн эрүүл мэндийн боловсрол ч дээшлэх нь. Үндсэндээ өөртөө эмч болдог “үйлчилгээ” ард хоцрох нь!