Б.Бат-Эрдэнэ: Шударга ёс тогтоохын төлөө хамтран ажиллахад бэлэн

УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ уг шаардлагыг хүлээн авч буйгаа илэрхийлээд хариуг энэ долоо хоногт багтаан албан ёсоор бичгээр хүргүүлэхээ мэдэгдэв.

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн байсан, Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан нийт 90 гаруй ахмадтай юм.

Путин Новосибирск, Улаан-Үдээ өөд нь татчихаад "намайг загна!"

Өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын үед, эл гутамшигт байдал дахин сэргэж байгаа юм биш биз гэсэн сэжиг төрөх боллоо. Сая болж өнгөрсөн Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр "Путинд хайртай болгох явдлаар хүмүүжсэн монголчуудын эх оронч сэтгэл" арай л хэтэрхий нийгмийн сүлжээг эзэллээ. Зохион байгуулалттай явагдсан янзтай!

Гишүүдийн ирц бүрдээгүйгээс чуулганы хуралдаан хойшлов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 15.00 цагт товлон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг хийх байсан. Гэвч гишүүдийн ирц хүрээгүй учир маргааш өдрийн 12.00 цаг хүртэл хойшлогдлоо.

Масаказу Ямамотог Алтан гадас одонгоор шагнажээ

Масаказу Ямамото нь 2008 оноос хойш 12 удаа Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төвийн Мэс заслын клиникт ирж ажиллахдаа 50 гаруй монгол иргэнд амжилттай мэс засал, эмчилгээ хийжээ.

Сайд Д.Цогтбаатар Хорхе Фауриетэй утсаа ярьжээ

Гадаад харилцааны сайд нар хоёр талын уулзалт, яриа хэлэлцээг идэвхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон талт дипломат үйлажиллагааны чиглэлээр уялдаатай ажиллахаар тохиров.

Инфографик: Хэмжил зүйн тухай хууль

Хэмжил зүйн ажил үйлчилгээний тусгай зөвшөөрлийг халж, хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортоор нийлүүлэх, суурилуулах, засварлах аж ахуйн нэгж байгууллага чадавхаа үнэлүүлж үйл ажиллагаа эрхлэх, тэдгээрийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх хялбаршуулсан тогтолцоонд шилжиж, хэрэглэгчдэд хүрэх төрийн үйлчилгээ шуурхай болох, бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэх болно.

Улсын тусгай хамгаалалттай газрыг 1,3 сая орчим га-гаар нэмэгдүүлэхээр болов

Эдгээр газар нь зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1298047 га-гаар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдэнэ.

Монголд буусан АНУ-ын Ерөнхийлөгчийн ууган хүү Алтай таван богдыг зорьжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын том хүү болох Дональд Трамп Жр Монголд иржээ. Тэрбээр ирсэн даруйдаа Алтай Таван Богд руу авиралт хийхээр хөдөлсөн тухай цахим сүлжээнд мэдээлэл гараад байгаа юм.

Ө.Энхтүвшин: Рерихийг монголчууд, нийслэлчүүд хүндэтгэхгүй байхын аргагүй

Монголыг тал бүрээр судалж бүтээл туурвисан гадаад, дотоодын ялангуяа Оросын судлаач, уран бүтээлчид олон бөгөөд Оросын эрдэмтдийн Монгол судлалын хөгжилд гүйцэтгэсэн, одоо гүйцэтгэж байгаа үүрэг их юм.