Хатагтай Марина Кароббио Гүшэтти-г угтан авлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, эрхэмсэг хатагтай Марина Кароббио Гүшэтти хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.

Үндсэн хуулийн хэлэлцүүлэг Цэнхэр суманд болж байна

Үндсэн хуульд оруулах нэмэлт, ѳѳрчлѳлтийн тѳслийн иргэдийн дунд хийх хэлэлцүүлэг Цэнхэр суманд болж байна.

”Жагсаалын дарга, бага дарга нарын холбоо” байгуулжээ

Бага дарга нараас баг, хороо, сумдын Засаг дарга, төрийн алба, бизнесийн шилдэг менежер, баялаг бүтээгч, төр, нийгэм, урлаг, соёлын зүтгэлтэн, алдар гавьяатан олноор төрөн гарсныг дурдав. Цаашид эх орноо хөгжүүлэх, хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх, цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэхийн төлөө төр, засагтайгаа хамтран ажиллахыг уриалав.

Малын зарим өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхээр боллоо

Унгарын Засгийн газраас 1959-1990 онд манай улсад Биокомбинат үйлдвэр, Дарханы Махкомбинат, Хонхорын эмийн ургамлын станц барьж байгуулж байжээ.

"Үйлдэрчний эв нэгдэл" намыг бүртгэсэнгүй

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан намыг үүсгэн байгуулахад баримтлах хуулийн зохицуулалтуудын шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ.

Сэтгүүлч Иван Голуновыг ОХУ-ын 2500 иргэн жагсч, суллуулжээ

ОХУ-д баривчлагдаад байсан эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл туурвидаг Иван Голуновыг мягмар гарагт сулласан байна. Иван Голунов нь Латвид төвтэй “Meduza” вэбсайтад ажилладаг байна. Тэрбээр ОХУ-ын өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг илрүүлж, хэвлэн нийтэлж олонд танигдсан сэтгүүлч юм.

Хотын дарга С.Амарсайхан наадамчдын зам дагуух тохижилтын ажилтай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Наадамчдын зам дагуу хийгдэж байгаа ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажилтай газар дээр нь очиж танилцлаа. “Наадамчдын замын урд хэсгийн 6.5 км замд энэ жил Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тохижилт, ногоон байгууламж, зүлэгжүүлэлтэд 90.000 ширхэг хайлаас, 4300 ширхэг гоёлын мод, бут тарьсан. Одоо 2 га газарт зүлэгжүүлэлтийн ажил хийгдэж байна. Энэ ажил зургаадугаар сарын 25 гэхэд дуусна. Ажлыг 11 аж ахуйн нэгж хариуцан гүйцэтгэж байгаа. Хийсэн тохижилт болон ногоон байгууламжийнхаа арчилгааг аж ахуйн нэгжүүд арваннэгдүгээр сар хүртэл хариуцаад хийнэ” гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм.

Ёс зүйн дэд хорооны даргыг томилно

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгосон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргыг шинээр сонгох шаардлагатай болсон байна. Тодоуулбал, дэд хороог С.Бямбацогт гишүүн ахалдаг. Тиймээс төрийн байгуулалтын өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Киргизийн Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нар хоёр талын төлөөлөгчдийн хамтаар албан ёсны хэлэлцээ хийхээр Ала-Арча төрийн цогцолборын Конгресс-Холл ордныг зорив.

18 жилийн өмнө амиа алдсан цагдаагийн алба хаагчийн гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлнэ

Албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын гарт амиа алдсан замын цагдаагийн зохицуулагч Д.Ганбатын ар гэрт орон сууц худалдан авахад нь Засгийн газрын нөөц хөрөнгөөс дэмжлэг үзүүлнэ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2001 оны тавдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө замын цагдаагийн зохицуулагч Д.Ганбат албан үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын гарт олон удаа хутгалуулан амиа алджээ.