С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"Ёс суртахууны хариуцлага" сургалтыг дэмжих хөтөлбөр баталжээ
Байнгын хорооны 2023 оны 10 дугаар тогтоолын хүрээнд Боловсролын яамнаас хэрэгжүүлсэн ажлын явцын мэдээллийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа. Тэрбээр, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”-ийн 10.1 дэх заалтыг хэрэгжүүлж, сургуулийн өмнөх, ерөнхий, мэргэжлийн боловсролын салбарын нийт 2152 байгууллагын "Ёс зүйн дэд хороо"-г шинэчлэн байгуулсан. Ёс зүйн дэд хороонд нийт 8544 гишүүн ажиллаж байна. Боловсролын ерөнхий газраас долоо хоног бүрийн мягмар гарагт зохион байгуулдаг аймаг, нийслэлийн Боловсролын газрын удирдах ажилтны цахим уулзалтаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”-ийн танилцуулгыг хийж, 200 гаруй албан хаагчийг хамруулаад байна. Нийгэмд ёс суртахууны эерэг чиг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор 2023 оныг “Боловсролын салбарын ёс зүйн жил” болгон зарлаж, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн багш, удирдах болон бусад ажилтнуудад ёс зүй, манлайллыг сайжруулах сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулсан гээд тогтоолын 1.8 болон 1.9 дэх заалтын хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан.
Тогтоолын дээрх заалтуудыг хэрэгжүүлснээр "Сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-ын хүрээнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах, сурах бичгийн эх зохиох ажлын хэсгийг байгуулснаас гадна ерөнхий боловсролын 1-5 дугаар ангид “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрийг судалж эхэлсэн байна. Мөн “Сургалтын хөтөлбөр болон багц хэрэглэгдэхүүнийг турших, тохирцыг шалгах" ажлыг энэ хичээлийн жилд тодорхой цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлж, "Ёс суртахууны хариуцлага" сургалтыг дэмжих хөтөлбөрийг батлан, ЕБС-ийн 10 дугаар ангид хэрэгжүүлж байгаа ажээ.