С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор анх удаа “Орон нутаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийн Төрийн ордонд зохион байгуулж, “Бүсчилсэн хөгжлийн бодлого ба эрсдэл” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. 

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдлүүд, геополитикийн хурцадмал нөхцөл байдал, техник, технологийн хурдацтай хөгжил, хүн амын өсөлт, байгалийн нөөцийн хомсдол зэрэг нь монголчууд бидний өмнө асар их сорилтыг тулгаж байна.

May be an image of 1 person and textТом гүрнүүдийн геостратегийн хандлага ээдрээтэй, таамаглах боломжгүй болж байгаа нь Монгол Улсын, бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг илтгэж буй. Хөгжингүй улс орнууд хиймэл оюун ухаан, мэдээллийн дайн, автоматжуулсан системийг өргөнөөр ашиглаж байгаа нь жижиг, буурай орнуудыг техник технологийн хувьд эрсдэлд оруулах нөхцөлийг ч үүсгэж буй юм. 

Тиймээс үндэсний аюулгүй байдлаа бататгах, үндэстний сөрөн тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэх эрсдэлийг бууруулах, гамшиг ослын хохирлыг багасах, нийгмийн хариуцлага, бэлэн байдлыг хангах чиглэлээр төр засгаас онцгой анхаарах болсон.

May be an image of 1 person and newsroomМонгол Улсын үндэсний аюулгүй байдал бол зөвхөн төр, засгийн асуудал биш, харин ард иргэд, байгууллагуудын хамтын үүрэг хариуцлага юм. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх нь зөвхөн одоогийн сорилтуудыг даван туулах төдийгүй ирээдүйд тогтвортой хөгжлийг хангах баталгаа болох учиртай. Тиймд гамшигт тэсвэртэй дэд бүтцийг улс орон нутгийн хэмжээнд байгуулах, эрсдэлд суурилсан төлөвлөлтийг нэвтрүүлэн хэвшүүлэх, Байгаль орчныг хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах бодлогыг үндэсний аюулгүй байдлын хөтөлбөртэй уялдуулах шаардлагатай байна. 

Монгол орны хувьд дээрх бүх бодлого, зорилтыг бүрэн багтаасан шийдэл нь орон зайн эдийн засгийн бодлого болох БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ юм. 

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд: 

  • Үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх нутаг дэвсгэрийн бүтэц, зохион байгуулалтын дотоод, гадаад таатай орчныг бүрдүүлнэ.
  • Бие даан хөгжих чадвартай болж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшний ялгаа болон хот, хөдөөгийн иргэдийн амьдралын түвшин чанарын ялгаа багасна. 
  • Хүн амын нутагшилт, суурьшлын оновчтой тогтолцоотой эдийн засгийн үйл ажиллагааны төрөлжилт, дагналт, хоршилт бүхий бүс нутгийг хөгжүүлнэ. 
  • Бүсүүд бие даан хөгжих чадвартай болж, бүс нутгуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшний ялгаа буурна. 
  • Иргэдийн амьдралын чанарын үзүүлэлт өсөж, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ. 
  • Хүн ам суурьшсан нутаг дэвсгэрийн дэд бүтцийн хангамж шаардлагатай түвшинд хүрч, нийлүүлэлтийн сүлжээ бүрдсэнээр нэг төвийн хамаарал арилна.
  • Эдгээр зорилт хэрэгжсэнээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал бүрэн хангагдах нөхцөл бүрдэнэ.

May be an image of 3 people and text