С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэж шийтгэврийг хэвээр үлдээжээ.
Иргэдэд Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж, агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.
Жаргалтхаан сум 1994 онд төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. Үүнээс хойш шинэчлэл, өргөтгөл хийгээгүй учир хүчдэл унах, өсөн нэмэгдэж байгаа ачааллыг даахгүйд хүрээд байсан юм.
Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганыг үндэслэгч, Япон Улсын Ерөнхий сайд асан, ноён Ясухиро Накасонэ таалал төгссөнд Монгол Улсын Их Хурлын болон өөрийн нэрийн өмнөөс түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
Нүүрсний үнийг нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Бид нүүрс түлж цахилгаан үйлдвэрлэдэг . Хэрэв нүүрсний үнэ нэмэгдвэл дагаад цахилгааны үнэ нэмэгдэхээс өөр аргагүйд хүрнэ.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Син Хаймин үүрэгт ажлаа дуусгаж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд хүлээн авч уулзжээ.
2020 онд УИХ-ын сонгууль болно. Онцгой жил. Өр дарж эхэлнэ. Зөвхөн АН-ын тавьсан өр гэж хэлж болохгүй. 2020-2024 2.9 тэрбум ам.долларын өр төлнө. Та бүхэн санаж байгаа байх. 2012 онд МАН эрх барьж байхдаа бэлнээр мөнгө тараасан. Энэ нь ямар ч үр дүн өгөөгүй ээ. Одоо хөрөнгө оруулалт нэрийдлээр мөнгө тараах нь. Тиймээс Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах нь зөв.
БНМАУ-ын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Д.Цэнд ахлагчтай анги 1967 онд Булган аймгийн Могод сумын нутаг, Хүйс толгой хэмээх газраас үл мэдэгдэх бичээс бүхий гурван хөшөө олсон түүхтэй. 1972 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Шинэхүү үүнийг баримтжуулж, эртний брахми бичиг болохыг тогтоожээ. 2014 онд ХБНГУ-ын Д.Мауэ нарын дөрвөн улсын эрдэмтэд брахми үсгээр монгол хэлний авиаг тэмдэглэсэн бичээсийг бүрэн тайлж уншсан байна. Эрдэмтэн, судлаачид Хүйс толгойн бичээсийг Түрэгийн хаант улсын эхэн үед хааны тахилгад зориулан босгосон гэж үздэг. Бичээст Түрэгийн хааны нэр, цолоос гадна түүнээс өмнөх үе буюу Монголын эртний төрт улс Жужаны Анахуэй хааны нэр ч байдаг юм.
Хяналт шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу бий болгосныг үндэслэлтэй тайлбарлаж нотолж чадаагүй нэр бүхий 21 албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр тус газрын холбогдох хэлтэст шалгуулахаар шилжүүлснээс ТӨХК-ийн удирдах албан тушаалтан 2, яамны газар хэлтсийн дарга 2 болон анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар зэрэг албан тушаалтнууд байна.
Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төвийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн уулзалтыг нээн цаазаар авах ялыг халах үндэслэлийн тухай дэлгэрэнгүй танилцуулж, энэ ялыг халж байгаа орнуудын тоо дэлхийн хэмжээнд нэмэгдэж байгааг онцлов. Тухайлбал, хамгийн сүүлд Ангол, Палестин, Гамби улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халах Нэмэлт II протоколд нэгдсэнийг дурдав. Мөн энэ оны 9 дүгээр сард хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 42 дугаар чуулганаар Монгол, Бельги, Бенин, Коста Рика, Мексик, Молдов, Франц, Швейцар улс хамтран НҮБ-ын нийт гишүүн улсыг цаазаар авах ялыг халахыг уриалсан тогтоолыг батлуулсан тухай мэдээлсэн.