Орон сууцанд хамрагдах хүсэлтэй 10 мянган хүн бүртгүүлжээ

“Өрх бүрт орон сууц” үндэсний хөтөлбөрийн нээлтэд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс ирсэн 5000 орчим иргэн цуглаж бүртгэлээ хийлгэсэн байна. Орон сууцанд хамрагдах хүсэлтэй олон мянган иргэн МАХН-аас санаачлан ажил хэрэг болгож байгаа тус хөтөлбрийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Бүртгэл хийлгэж байгаа иргэдэд хоёр төрлийн мэдээллийн хуудас тарааж, нэг дээр нь өөрийн өрхийн мэдээллийг үнэн зөв бөглөж, бичиг баримтын хуулбартай хамт нийслэлийн дүүргүүд болоод аймгуудад байгаа МАХН-ын байранд бүртгэлээ баталгаажуулах юм. Түүнчлэн бүртгэлийн хугацаа ирэх сарын 5-ныг дуустал үргэлжлэх юм.

ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилохыг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар бригадын генерал Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилохыг дэмжлээ. ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан А.Ганбат өнгөрсөн баасан гаригт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Ерөнхийлөгч түүний хүсэлтийг хүлээн авч, бригадын генерал Д.Ганзоригийг оронд нь томилох зөвшилцөх саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн юм.

Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг cаатуулжээ

Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбатыг өчигдөр орой АТГ-аас баривчилжээ. Түүнийг Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржхандын хэрэгтэй холбоотойгоор баривчлан саатуулсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Тус яамны газрын дарга Д.Доржхандыг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авилга авсан байж болзошгүй үндэслэлээр саатуулан шалгаж байгаа. Тэгвэл Д.Доржхандын мэдүүлэгтэй холбоотойгоор сайд асан Д.Ганбатыг хорьжээ. АТГ-аас Зам тээвэр хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм.

"Итгэлийн зээл олгох тухай" хуулийн төсөл УИХ-ын даргад өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Б.Батзориг, О.Батнасан, М.Билэгт, С.Бямбацогт, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат нар “Итгэлийн зээл олгох тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррестэй уулзлаа

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Засгийн газраас НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг чухалчлан дурдаад, НҮБ-ын зүгээс Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Ерөнхий сайд, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Жигжиджавын гэрэлт хөшөөг босголоо

1920, 1930-аад оны улс төрийн амьдралд гэрэл гэгээтэй мөр үлдээн, улс, эх орондоо бие сэтгэл, оюун ухаанаа зориулсан төрийн түшээдийн нэг нь Ц.Жигжиджав байсныг Ерөнхий сайд тэмдэглэв.

Г.Занданшатар: Дэлхий нийтэд диплом үнэгүйдэж, ур чадварыг үнэлдэг болсон байна

Дэлхий нийтээр дипломны үнэгүйдэл үүсэж, томоохон компаниуд болох “Google”, “Apple” ажилтнуудаа ур чадвараар нь үнэлдэг болж байна. Саяхан 12 настай япон хүү нисэх онгоцны загвар зохион бүтээгээд “Google” компанид ажилд орлоо.

НҮБ-ын Суурин зохицуулагчийг Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнав

Монгол Улсад ажиллах хугацаандаа Засгийн газар, Шадар сайдын Ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байгаагаа хатагтай Беате Транкманн илэрхийлэв.

Мэдэгдэл

Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ Гадаад харилцааны яамны үйл ажиллагаа, хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газарт албан хаагчдыг томилох үйл явцтай холбоотой буруу ташаа мэдээллийг нийтэд түгээж, тус яамны нэр бүхий албан хаагчдыг үндэслэлгүйгээр гүтгэж, дипломат албаны нэр хүндэд халдсан явдалд харамсаж байна. Цаашид ийм гүтгэлгийн чанартай мэдээллийг гаргахгүй байхыг Д.Мөнх-Эрдэнээс хариуцлагатайгаар шаардаж байна.

Ноён уулыг дархан цаазат болгохоор болжээ

Ноён Уул орчмын газрыг тусгай хамгаалалттай болгосноор байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын дурсгалууд ойн сан бүхий газрын 0,11 хувь хамгаалагдаж, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 10,483 га талбайгаар нэмэгдэх юм. Энэ сарын 17-ны өдрийн байдлаар тус газарт ашигт малтмалын 10 тусгай зөвшөөрөл давхцалтай байна. Иймд тухайн газар нутагт олборлолт хайгуул хийж буй уул уурхайн компаниудын үйл ажиллаагаг таслан зогсоож, газрын тусгай зөвшөөрлийн олголтыг шалгаж байна.