Жишээлбэл, өөртөө тохиолдсон кэйсийг дурдаж болох юм. Энэ асуудалд Жендэрийн үндэсний хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албан зөвлөл зэрэг байгууллагын оролцоо ч тааруу байгаа. Учир нь томилгоогоор барьцаалагдсан учраас хөдөлж чаддаггүй хэмээн шүүмжилсэн.
Сүүлийн үед хүүхдийн эрх, хүний эрхийн зөрчлүүд шил дараалан гарах боллоо. Аливаа асуудлыг үүссэн хойно нь биш, үүсэхээс нь өмнө сануулдаг, сэргийлдэг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөвшүүлж ажиллах үүрэг, чиглэл өгсөн байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь МУИС болон УБИС-д нийтдээ 19 жил багшилж, эрх зүйн онол, Үндсэн хуулийн эрх зүй, парламент судлалын чиглэлээр нэг сэдэвт 10 гаруй бүтээл, ном, гарын авлага туурвиж, 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл судалгааны ажил бичиж, эрдэмтэн судлаачид болон олон нийтийн хүртээл болгосон Үндсэн хууль судлаач юм байна.