Б.Ууганбаяр: Стратегийн команд штабын сургуульд Ерөнхийлөгч өөрийн биеэр оролцох хөтөлбөртэй
Булган аймгийн Бугат суманд Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан “Приус-20“ загварын суудлын автомашин өчигдөр шөнийн 23.00 цагийн үед онхолджээ. Тус машинд 4,10,15,30 насны хүмүүс сууж явсан байна. Тэднийг автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байсныг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эсэн мэнд гаргажээ. Зорчигчид хөнгөн бэртэл ихтэй учир нарийн шинжилгээнд хамруулахаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна.
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбайд "Номин холдинг" компани барилга барих гэж буйг оршин суугчид нь эсэргүүцэн хотын захиргаанд хандсанаар нийслэлийн Засаг дарга газар нь очиж нөхцөл байдалтай танилцсан билээ. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбай болох 2194 ам метр газрыг эзэмшиж буй "Номин холдинг" компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа.
Энэ удаагийн тэмцээн нь Дэлхийн тогооч нарын холбооны албан ёсны зөвшөөрөлтэйгээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Тэмцээний зорилго нь Олон улсын шилдэг тогооч нараар дамжин Монгол хоолны соёлыг дэлхийд таниулах, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, худалдааг хамгийн ихээр татдаг хоол үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино гэж тэмцээний зохион байгуулагчид нээлтийн үеэр онцолж бай
Бэлтгэл арай хангагдаагүй байна. Гэхдээ би ялна гэдэгтээ өөртөө итгэлтэй байгаа. 2017 онд шөрмөсөө сунгаж маш том гэмтэл авсан. Нимгэн бээлийтэй болохоор гарны гэмтэл хурдан сэдрээд байдаг. Түүнээсээ болж маш олон тоглолтуудыг алгассан. Би нэг л зүйлийг их зорьж байна. Тэр нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх юм.
Гомдолд дурдагдсан “Сүү” ХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үйлдвэрлэсэн Амтлаг тараг 2,5% /гүзээлзгэнэтэй/ жимстэй таргийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторит 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүнгээр дээрх тараг нь Монгол Улсад мөрдөж буй Эсэг цагаан идээ MNS 4229:2011 стандартын шаардлага хангалаа.
Махыг олон кг-аар авдаг иргэд цөөрч ганц нэг кг болон граммлаж авдаг болсныг худалдагч нар хэлдэг. Энэ ч үнэний ортой байж мэдэх юм. Нөөцийн махыг жил бүр худалдаанд гаргадаг ч амт чанарын хувьд тааруухан яс ихтэй, хэт их хатуу гэж шүүмжлэх хүмүүс нэлээд байдаг. Нөөцөлсөн махаа худалдаанд гаргасан ч махны үнэ буурсангүй. Бүр ч эсрэгээрээ өссөн байна.
Өнөөдөр эрүүл мэндийн салбар маш олон үзүүлэлтээр уруудах чиглэлдээ орчихсон байна. Эхний асуудал нь ч намжаагүй байхад саяхан нэгдүгээр төрөхөд хариуцлагагүй байдлаас болж эхийн эндэгдэл гарлаа. Тиймээс тус салбарын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа суларсныг харуулж байна.
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт энэ сарын 3-нд хөдөөний замд явж байсан автомашины хойд талын цонхоор гурван настай хүүхэд унаж, араас нь явж байсан машинд дайруулан амиа алджээ.
Гал түймрийн улмаас 59 настай Э, 43 настай Г нар угаартаж ухаан алдсан байсныг аварч, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Тэдний биеийн байдал хэвийн байгаа гэнэ.
Монголын багийн бүрэлдэхүүнд дархан аварга Г.Өсөхбаярын хүү Пэрэнлэйжамц, сагсан бөмбөгийн Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од багтжээ. Ө.Пэрэнлэйжамц нь 2002 онд төрсөн 198 см өндөр, 96 кг жинтэй. Өсвөрийн УАШТ-ий шилдэг тоглогч нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай. Харин Монголын сагсан бөмбөгийн шилдэг гавьяат тамирчин цолтой Шаравжамцын хүү Энхийн-Од нь мөн л 2002 онд төрсөн.