НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт өнөөдөр бүдүүн нарийн гэдэс үхжиж цоорсон эмгэгтэй долоон сартай эрэгтэй хүүхдэд ЭХЭМҮТ-с телемедицинээр ЕМЗ-н тасгийн эрхлэгч Л.Ганбаяр эмчтэй холбогдон зөвлөгөө авч, мэс заслыг амжилттай хийжээ.
Бид Улсын Онцгой Комиссын Коронавирусийн (COVID-19) асуудал хариуцсан хурандаа н.Мандахбаяраас тодруулахад дээрх мэдээлэл ташаа болохыг хэлсэн. Иймд дээрх мэдээллийн сайтууд зорчигчдыг төөрөлдүүлсэн худал мэдээллээ залруулж дахин иймэрхүү эх сурвалж тодорхой бус мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна
Шалгалтыг ялтнуудыг гэрээгээр ажиллуулж буй байгууллагын цагийн бүртгэл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, хөдөлмөр хамгааллын хувцас, багаж хэрэгслээр хангаж байгаа эсэхийг үзсэн байна.
Дэслэгч генерал Ц.Тогоо, Ерөнхий сайдын зөвлөх Б.Энх-Амгалан нар цэрэг армийг төлөөлөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүрэлцэн очиж, тус холбооны цуглуулсан 65 сая төгрөгийн хандивыг элчин сайд Цай Вэньрүйд гардуулан өгсөн байна.
Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг-Үүр голын хөндий, Хөвсгөлийн уулсаар 19-24 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед сар шинийн баяраар нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газруудад хуваарийн дагуу эргүүл хийж ажиллах талаар болон бусад цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. “Covid-19” буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн байна.
Хонхорын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 2020 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 5 цаг 20 минутын орчим иргэн И.Б нь 5555 УБЧ улсын дугаартай Ланд 200 маркын авто машинаар Зэрлэг гахайн толгой 1ш, Чонын толгой 1ш, Чонын гуя 1ш, Чонын 1 кг орчим цул мах тээвэрлэн явсныг хяналт шалгалтаар илрүүлж Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст шилжүүлэн өгч ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Тус өвчнөөр 2122 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 75586-д хүрсэн бол 16027 хүн эдгэрчээ.
Энэ сарын 18-ны өдрийн байдлаар Хятадын эх газарт Хубэй мужаас бусад бүсэд шинээр халдвар авсан тохиолдол 15 хоног дараалан буурсан үзүүлэлттэй байна. Дэлхийн бусад орон, бүс нутагт халдвар авсан өвчтөний тоо нийт тохиолдлын 1 хувьд ч хүрэхгүй байна.
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон худалдааны төвийн автобусны буудалд нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа хийж байсан иргэн Н.Б-ийн үйл ажиллагааг таслан зогсоолоо.