НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Завханы Баянтэст баавгай адуу идэж, Сонгинод хоёр бамбарууш орж иржээ
Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутаг энэ сарын 22-нд “Бужирын дөрөлж”-д баавгай адуу идсэн тухай Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Мөн энэ сарын 25-ны өдөр Тосонцэнгэл сумын Оргих багийн малчин Улаан нүүр гэдэг газар баавгай харсан бол 27-ны өдөр Сонгино сумын Баян-Айраг багийн Хүйтэн сээр гэдэг газар баавгайн хоёр бамбарууш орж ирсэн зэрэг мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Энэ нь хөрш зэргэлдээ ОХУ-д их хэмжээний ойн түймэр гарсантай холбоотойгоор идэш, хоол хайж яваа баавгайнууд байж болзошгүй хэмээн үзжээ.
Иймд малчид, ард иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна.
- Малд явахдаа анхаарал болгоомжтой байж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
- Жимс, самранд явахгүй байх, хээр хөдөө, ойн сав бүхий газар хонохгүй байх
- Баавгай тааралдвал айлгаж цочоохгүй байхыг аймгийн анхааруулж байна.
- Баавгай нь махаар хоолшдоггүй, заавал самар, жимс, ургамлын гаралтай хоол тэжээлийг хольж иддэг. Самар, жимс ховор ургасан үед өлссөн баавгай улаан шоргоолжны үүр ухаж эхэлдэг байна. Улаан шоргоолжинд алдегид хэмээх спирт байдаг бөгөөд түүнд согтсон баавгайг “Хорхойтсон баавгай” гэдэг. Ийнхүү согтсон баавгай хаашаа ч хамаагүй тэнэж хүн, амьтанд халдах тохиолдол гарч байсан аж.