Нийслэлийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хамгаалах хэрэгсэл хандивлав

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Дэлхий нийтээр тархаж буй “Ковид 19” халдвараас урьдчилан сэргийлэх бидний ажилд дэмжлэг үзүүлж буйд талархаж байна” гэв.

Ховд аймагт 429 зүйл сээр нуруутан амьтан бүртгэгджээ

Монгол орны сээр нуруутан амьтдын зүйлийн бүрэлдэхүүний 65.9 хувь нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт оршин амьдардаг аж. ”Амьтны аймгийн тухай” Монгол Улсын хуулиар 26 зүйлийн амьтныг нэн ховор ангилалд оруулсан. Үүний 17 зүйл нь буюу 65.4 хувь нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт байдаг.

Хандивласан мөнгө, барааг Шуурхай ажлын хэсэг хариуцан зарцуулна

Одоогоор бараа бүтээгдэхүүн, эд материалын үнийн дүнг хараахан нэгтгээгүй байгаа аж.

Баруунтурууны товчоогоор гурван цагийн дотор 200 гаруй тээврийн хэрэгсэл, 2,000 иргэн нэвтэрчээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Баруунтурууны товчооны гарах хэсэгт ажиллаж буй Мэргэжлийн хяналтын улсын байцаагч хэлэхдээ “Бидний ажил өглөө 05:30 цагт эхэлсэн. Ачаалал их байна. Өглөө 06:00-09:00 цагийн хооронд 200 гаруй тээврийн хэрэгсэл, 2,000 орчим зорчигч нэвтэрлээ.

Сэлэнгэ аймагт 80 иргэнийг тусгаарлалтад байна

БНСУ, Япон Улсаас ОХУ-аар дамжин нутагтаа ирэх иргэдийг зөвхөн Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд БНСУ, Япон, Итали, Иран улсаас ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй, монгол иргэдээ оруулах юм. Ингэхдээ иргэдийг 14 хоног тусгаарлаж ажиглалтад авах аж.

"Эрдэнэс-Тавантолгой" ХХК-ийн ажилчид хөвгүүдэд өргөө цагаан гэр бэлэглэжээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат ах дүү Ө.Азбаяр, Ө.Азбилэг нарт иж бүрэн тавилга бүхий өргөө цагаан гэрийг шинийн наймны Билэгт сайн өдөр барьж бэлэглэлээ. 2019 оны шилдгээр шалгарсан салбарын хамт олон уг ажлыг санаачилж, хэрэгжүүлсэн бөгөөд хоёр хүүгийн талийгаач ээж нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д ажиллаж байсан юм. Бөхийн спортоор амжилттай хичээллэж байгаа мундаг хөвгүүдийг өвөө эмээ нь өсгөн хүмүүжүүлж байгаа аж. Компанийн Салбарын удирдлага болон сумын ИТХ-ын дарга Г.Бацмаа нар өргөө цагаан гэрийг хоёр хүүд хүлээлгэн өгч, цаашдын амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, хичээл сурлагадаа шамдан суралцахыг захилаа.Ө.Азбилэг хүү, “Хайрт ээжийнхээ хамт олонд маш их баярлалаа. Онц сурч, сайн хүн болно, ирээдүйд "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ажилтан болно” гэж ярилаа.

Туул голын хөвөө рүү барилгын сууриас гарсан хаягдал усыг зайлуулж байжээ

Шинжилгээний дүнгээр Байгаль орчны сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны 143/А/352 тоот тушаалаар “их” зэргийн бохирдолтой ангилалд хамаарч байсан бохирдолтой усыг “Туул” голын хөвөө рүү хийж байсанд зөрчлийг таслан зогсоож, Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулан, албан даалгавар хүргүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Бусан дахь Консулын газарт болон голомтод амьдарч буй монгол иргэдэд амны хаалт хандивлажээ

“Хилийн чанад дах Монголчуудын зөвлөл”-өөс санаачилан халдварын голомтын бүсэд байгаа монгол иргэддээ зориулан 300 ширхэг амны хаалт, мөн Бусан дахь Консулын газарт 100 ширхэг амны хаалт хандивласныг “Солонгос дах Монгол эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн П.Майнбаяр ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэд гардуулав.

Бусдын нас барсан гэрчилгээний хувийг ашиглан нийслэл рүү нэвтрэхийг завджээ

Иргэн "Х" нь Улаанбаатар хот руу нэвтрэхийн тулд бусдын нас барсан гэрчилгээний хувийг ашиглан хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн аймгийн Онцгой байдлын газарт өгчээ.

Жүжигчин М.Баярмагнай 10 мянган бээлий хандивлав

Гавьяат жүжигчин М.Баярмагнай хандивын аянд нэгдэж Япон улсад үйлдвэрлэсэн, халдвар хамгаалалтын 10 мянган бээлийг Эрүүл мэндийн яаманд хандивлалаа.