Номын баяр маргааш эхэлнэ

Монгол Улс даяар “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-ыг “Илүү их уншъя” уриатай тэмдэглэх ба нийслэлд Сүхбаатарын талбайд үзэсгэлэн болно. Орон нутгийн төв талбайд ч номын баярыг тэмдэглэж өнгөрүүлнэ. Маргааш эхэлж, гурван өдөр үргэлжлэх номын баярт 400 гаруй ААН, байгууллага оролцох юм.

Иргэд их хэмжээний ашиг олох гэж байгаад хохирдог

Сүүлийн үед СЗХ-ноос олгодог дээр дурдсан зөвшөөрөл эрхлэгч санхүүгийн байгууллагуудаас өөр мэргэжлийн бус этгээдийн зүгээс цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан бизнесийн байгууллага, нийгмийг хамарсан төсөл болон иргэд, олон нийтэд чиглэгдсэн богино хугацаанд, хялбар аргаар өндөр өгөөжтэй эх үүсвэр хөрөнгө татан төвлөрүүлэх, хямд өртөг бүхий зээл санхүүжилтийг амласан бусдыг төөрөгдүүлсэн зар сурталчилгаа нэмэгдсээр байгаа нь ирээдүйд бий болох санхүү, төлбөрийн чадварын бодит эрсдэлийг дагуулж байна. Иргэд, олон нийтийн санхүүгийн мэдлэг, мэдээлэл дутмаг байдал ялангуяа богино хугацаанд их хэмжээний ашиг болох, өндөр өгөөж хүртэх хүсэл сонирхолд хөтлөгдсөнөөр хохирогч болох эрсдэл ихсэж болзошгүй байна.

Хөдөлгөөн, хөдөлмөр засалчаар мэргэжилтэн бэлтгэнэ

“Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-өөс хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг хэлэлцэв. Дэд зөвлөлийн гишүүдийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулахад чиглэсэн эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг орон нутагт сайжруулах, туслах багш бэлтгэх шаардлагатай байгааг онцлон хэлж байлаа. МУБИС-ийн захирал О.Алтангоо тус сургуульд суралцаж буй оюутнууд “Тэгш хамран сургах боловсрол” хичээлийг заавал судлах хичээл болгох, мөн туслах багш бэлтгэх боломж байгаа талаар мэдээлэл хийв.

Боловсролын салбарт хэрэгжсэн 10 цахим алхам

Ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтын суурь болсон сонгон судлах хичээлийг багшлах хүний нөөц хангалтгүй, анги групп бүрдээгүй гэдэг шалтгаанаар үзэх боломжгүй байсныг энэ хичээлийн жилээс эхлэн цахимаар судлах боломжийг бүрдүүлжээ. Сонгон судлах 15 хичээлийн судлагдахуун тус бүрээр зохион байгуулах үндэсний цахим сургалтад 21 аймаг, 9 дүүргийн 20 мянга гаруй сурагч хамрагдах юм байна. Үүнийг илүү ойлгомжтойгоор хэлвэл Ховд аймгийн 10 дугаар ангийн сурагч Дорнод аймгийн багшийн хичээлд сууна гэсэн үг юм. Цахим шилжилт ийм боломжийг бидэнд олгожээ.

Олон улсын стандартын шаардлагыг хангасан лабораторитой боллоо

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн Галын лаборатори нь MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага” стандартын шаардлагыг хангаж, техникийн хорооны гишүүдийн 100 хувийн санал авч Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2022 оны А/87 дугаар тушаалаар итгэмжлэгдсэн лаборатори боллоо.

Дархлаажуулалтын цэгүүд 16:00 цаг хүртэл ажиллана

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 73, түр 2 цэгт 75 багийн 310 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой

Нийт шүүгчийн хуралдаан болов

Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зарлигаар Д.Батбаатар, Н.Баярмаа нарыг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилсон юм.

Дарханд дөрвөн хүүхдийн автобус үйлчилнэ

Тус автобуснууд нь техникийн үзлэг, дугаараа авсны дараа ирэх долоо хоногоос үйлчилгээнд гарах ажээ.

Монгол кино нэгтгэлийн байранд уран бүтээлчид ажиллах боломжтой боллоо

Монгол кино нэгтгэл төрийн өмчит үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаанаас Монгол кино нэгтгэлийн 3 давхрыг кино үйлдвэрлэгчдээ түрээслүүлэх шийдвэрийг гаргалаа.

Алхах, дугуй унах нөхцөлийг бүрдүүлэх нь тээврийн хэрэгслийг бууруулах боломж

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын “Ази, номхон далайн улс, хотуудын нийтийн тээврийн хүртээмжтэй, уян хатан тогтолцоог төлөвлөхөд тээврийн бодлого гаргагчдын чадавхыг сайжруулах” судалгааны ажлыг 2022 оноос хэрэгжүүлж эхэлжээ.