Т.Аубакир: Монгол Улсын нийт гадаад өр 40.5 тэрбум ам.доллар
"Онцгой албан татвар ногдуулах болсноор хууль хоорондын нийцлийг хэрхэн хангах вэ?"
асгийн газраас 2026 оны 06 дугаар 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хууль, тогтоолын төслийг зүйл бүрээр хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар Евразийн хэлэлцээрийн хүрээнд таван улсаас тамхи, тамхин бүтээгдэхүүнийг гаалийн албан татваргүй оруулж ирж байгаа нь бусад улс орнуудаас оруулж ирж байгаа эл бүтээгдэхүүний татварын хооронд зөрүүтэй байдал үүсэх эсэх, тэгш зарчмыг баримталсан талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Тамхины хяналтын тухай хуульд онцгой албан татварт өөрчлөлт оруулж байгаа тул Евразийн хэлэлцээрийн хүрээнд гаалийн албан татварыг тэглэх болсонтой холбоотойгоор онцгой албан татвар ногдуулах болсноор хууль хоорондын нийцлийг хэрхэн хангах талаар тодруулж, хариулт авсан.
Хууль, тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх горимын санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.