"Эдийн засгийг төрөлжүүлж, уул уурхайн хамаарлыг бууруулах зохицуулалт шаардлагатай"
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Энэ амралтын өдрүүдээр “Moon Dance” хамтлагийнхан, Баянгол жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо Баянгол цэцэрлэгт хүрээлэнд хайлаас, шар хуайс, гацуур, улиас моддыг тарилаа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон энэ онд дүүргийнхээ нийтийн эзэмшлийн зам талбайд 803 мод тарихаар төлөвлөжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнд 39 байгууллага 768 мод тариад байна.


Харин нийслэлд энэ намар нийслэлийн хэмжээнд 13 байршилд 1.3 сая мод тарьж ургуулахаар төлөвлөөд байна. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн 2021 оноос хэрэгжиж эхэлснээс хойш Улаанбаатар хотын хэмжээнд 4.8 сая мод тариад буй.
“Moon Dance” хамтлагийн зүгээс иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриаллаа.
