У.Хүрэлсүх Н.Номтойбаярыг өргөдлөө өгөөд шалгуул гэжээ

УИХ-ын МАН-ын бүлгээр Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар хуралдаж түр завсарлалаа. Энэ талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Халдашгүй байдлын дэд хороо эцсийн шийдвэрийг гаргана. Түүний дараа Бүлэг хуралдана. Н.Номтойбаяр гишүүний зүгээс нотлох баримтын хүрээнд тайлбараа хийсэн. Асуудал нь нууцын зэрэгтэй болохоор нууц горимд хэлэлцэж байна. Халдашгүй байдлын дэд хорооны хурлаас бүр зүйл шалтгаална. Намын дарга албан ёсоор байр сууриа илэрхийлсэн. Тэгэхдээ өөрөө өргөдлөө өгөөд шалгуул гэсэн. Чиний хувьд зөв санал гэсэн” гэлээ.