Эрүүл мэндийн яамны ажлын хэсэг хуралдаж байна

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өчигдөр шуурхай хуралдаж шинэ коронавирусийн халдварт өвчний тархалтын улмаас олон улсад онц байдал зарласан.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” ажлын хэсэг яг одоо хуралдаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ эрчимжүүлэх талаар хэлэлцэж байгаа аж.