С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хуурамч мөнгөн дэвсгэртээр үйлчлүүлэх тохиолдол гарч байна
Монголчууд бидний уламжлалт сар шинийн баяр болоход багахан хугацаа үлдээд байна. Энэ үед иргэд зах, худалдааны төвүүдээс бараа материал, бэлэг сэлт худалдан авах явдал нилээдгүй ихэсдэг. Үүнтэй холбоотой сүүлийн үед бэлэн мөнгөний гүйлгээ хийх явцад хуурамч мөнгөн дэвсгэртээр үйлчлүүлэх тохиолдол гарлаа.
2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр банканд гүйлгээ хийж байсан иргэн “А”-аас хуурамч мөнгөн дэвсгэрт илэрсэн гэх дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. Иймд иргэд та бүхэн сар шинийн баярынхаа бэлтгэлийг ханган өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авч, бэлэн мөнгөөр гүйлгээ хийхдээ мөнгөн дэвсгэртийн чанар байдлыг сайтар ажиглаж, нягтлах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна!