С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Засварын газарт гал гарч, 12 машин шатжээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны “Туул”-ын 17 дугаар гудамжинд энэ сарын 8-ны өдрийн 00.54 цагт иргэн М-ийн 11х18 метрийн хэмжээтэй авто засварын газарт гал гарч дотор нь байсан 12 суудлын автомашин иргэн Э-ын 6х10 метрийн хэмжээтэй байшин, иргэн Г-ийн 5 ханатай гэр шатжээ.
Дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 16 алба хаагч, 4 автомашинтай 1.5 км зам туулан 00:58 цагт очиж 1 цаг 50 минут, Хан-Уул дүүргийн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 01:09 цагт очиж 30 минут ажиллаж тус тус унтраасан байна.
Галд өртсөн автомашины эзэмшигч болон улсын дугаарыг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж.