С.Бямбацогт: Иргэдийн эрх ашиг ноцтой хохирч байгааг анхаарах шаардлагатай
“SPARLIAMENT”: ОЮУТНУУДЫН ДУУ ХООЛОЙ ШИЙДВЭР ГАРГАЛТАД ХҮРЭХ ГҮҮР
Парламентыг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилготой “Нээлттэй парламент” бодлогын хүрээнд Улсын Их Хурал цахим шинэчлэлийг эрчимжүүлж байна. Үүний үр дүнд parliament.mn цахим хуудасны хэрэглээ эрс нэмэгдэж, иргэдийн санал бодлыг бодлого, хууль тогтоомжид тусгах шинэ боломжууд бий болсоор байна.
Энэ удаа парламент оюутан залууст чиглэсэн “SPARLIAMENT” хөтөлбөрийг эхлүүллээ. Тус хөтөлбөрөөр дамжуулан оюутнууд өөрсдийн үзэл бодол, санал хүсэлт, тулгамдсан асуудлаа parliament.mn/student платформоор илэрхийлэх боломжтой болсон бөгөөд эдгээр санал санаачилгыг хууль тогтоох болон бодлого боловсруулах үйл явцад тусган ажиллах юм.

Оюутны эрхийг хамгаалах олон улсын өдрөөр Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оюутан залуустай уулзаж, “SPARLIAMENT” хөтөлбөрийг танилцуулан тэдний санал бодлыг сонслоо.

Ингэснээр залуусын оролцоог зөвхөн нэг удаагийн уулзалт, хэлэлцүүлгээр хязгаарлахгүйгээр тогтмол сонсож, тэдний дуу хоолойг төрийн шийдвэр гаргах түвшинд хүргэх шинэ боломж бүрдэж байна.