Б.Пүрэвдагва: Иргэдийг түлшээр тасралтгүй ханга
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн удирдах ажилтнуудад дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан байгууллагууд төсөвт тусгагдсан ажил, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх,
- Нийслэлийн 2027 оны төсвийн төсөл боловсруулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах,
- Өвлийн оргил ачааллын үед цахилгаан, дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж, илэрсэн зөрчил, гэмтлийг шуурхай арилгах,
- Хот тохижилтын байгууллагуудын бэлэн байдлыг хангаж, гол гудамж, зам, өгсүүр, уруу хэсэг болон гэр хороолол, зуслангийн бүсэд цас, мөсний цэвэрлэгээ, халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
- Иргэдийг түлшээр тасралтгүй хангах,
- Замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулж, оргил ачааллын үед нийтийн тээврийн автобусны хүртээмж, гаралтыг нэмэгдүүлэх, автобусны нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх,
- Дүүргүүд харьяалах нутаг дэвсгэртээ үүсэж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлж ажиллах,
- Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх зарим ажлын талаар тус тус үүрэг болголоо.